Сайжруулсан 500 зуухыг 50 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 15:50:25

Өмнөговь аймгийн 2016 оны үндсэн чиглэлд Даланзадгад сумын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангах, төвлөрсөн халаалтанд холбох, шинээр ЦТП барих ажлууд тусгагдсан юм. Энэ ажлын дэмжлэг болгон 500 зуухыг 50 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэх ААН-ийг сонгохоор зуухаа сурталчлах, иргэдэд сонголт хийх ажлыг аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулав.

Энэхүү сурталчилгаанд “Сэлэнгэ контракшны “Өлзий” зуух, Рояал өүшн ХХК-ний “Дөл” зуух, ЭлмекоХХК-ний “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ний “Бекас” зуухаар оролцож иргэд сонголтоо хийхээр танилцсан байна. Аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нийлүүлэгч аж ахуй нэгж, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан хяналттайгаар зуух тараах ажлыг зохион байгуулах ажээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сум нь улсын хэмжээнд агаарын бохирдолтой 7 аймгийн 4-т бохирдлоороо орсон байна. Даланзадгад, Ханбогд, Гурвантэс, Цогтцэций сумдын агаар, хөрс, усанд хэмжилт судалгаа хийж агаарын бохирдолын хэмжээг тогтооход Ханбогд, Гурвантэс сумдын агаарын чанарын индекс “маш бага бохирдолтой”, Цогтцэций сум нь “бага бохирдолтойгоос, маш их бохирдолтой”, Даланзадгад сум “маш их бохирдолтой” гэж гарсан юм. Монгол улсын MNS458552007 стандарттай харьцуулахад нарийн ширхэглэгт тоосонцор 2.6-29 дахин их, том ширхэглэгт тоосонцор 1.4-14.4 дахин их, хүхэрлэг хий 33-7.1 дахин их, азотын давхар исэл 1.1-2.2 дахин их бөгөөд агаарын чанарын индекст зааснаар нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж гарсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ