“Залуучуудын олимп-2022” наадам Африк тивд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-09 11:33:09
twitter.com/Nyamkanmk

БУЭНОС АЙРЕС. /Xinhua/. Олон улсын олимпын хороо өчигдөр нэгдсэн хуралдаанаа хийж, “Залуучуудын олимп-2022” наадмыг зохион байгуулах улсаар Сенегалыг албан ёсоор сонголоо.


Ингэснээр Сенегал олимпын наадмыг зохион байгуулах Африкийн анхны улс болж байна.


Уг наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Ботсван, Нигери, Сенегал, Тунис зэрэг Африкийн дөрвөн улс өрсөлдсөнөөс Сенегал хамгийн үнэ цэнэтэй санал, боломжуудыг дэвшүүлснээрээ зохион байгуулагч орноор сонгогджээ.


“Залуучуудын олимп-2022” наадмыг Сенегал зохион байгуулах болсныг Африкийн бусад орнууд дэмжиж байгаа. Тус улс бол спортод хайртай, залуучууд ихтэй улс юм. Ингээд Африк, Сенегалд цаг нь ирлээ” гэж Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв.


2022 оны Залуучуудын олимп 5-6 дугаар сарын хооронд болох ажээ.


Д.Нямтулга


Холбоотой мэдээ