Д.Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт ирэх оны эхээр болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-20 10:41:07

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт ирэх оны эхээр болж магадгүй байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.


Хоёр улсын удирдагчдын уулзалт ойрын хэдэн сард болж магадгүй байгаа талаар АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон өмнө нь мэдэгдэж байсан юм.


Өнгөрсөн 7 дугаар сарын 12-нд АНУ, Умард Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын дүнд хоёр удирдагч хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Холбоотой мэдээ