БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн Их сургуулийн 100 жилийн ойд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-25 10:05:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-26-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ тус мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзав. 

Уулзалтаар талууд Эрхүү мужийн их, дээд сургуулиуд Монголын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн БСШУС-ын сайд Байгалийн улсын их сургуульд сурч буй монголын  10 оюутантай уулзаж тэдний сургалтын талаар халуун дотно яриа өрнүүлсэн. Оюутнууд БСШУСЯ-ны зардлаар орос хэлний бэлтгэлд сурч байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм. Салбарын сайд оюутнууддаа хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болохыг захив.

Холбоотой мэдээ