Хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 08:52:10

Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг орон даяар хийж эхэллээ. Манай улс олон улсын жишгийн дагуу 10 жилд нэг удаа Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулдаг. 2010 онд нэгдсэн 10 дахь удаагийн тооллогыг зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийн завсрын тооллогыг 600 гаруй хүн явуулах бөгөөд Статистикийн Үндэсний хорооноос өчигдөр нэгдсэн чиглэл өглөө. 2015 оны завсрын тооллогоор хүн амын бүтэц, байршил, гадаадад зорчсон иргэдийн бүртгэл тодорхой болох юм байна.

ҮСХ-нб дарга С.Мэндсайхан ярихдаа, " Энэ удаагийн тооллогыг бүртгэл, мэдээллийн баазад суурилна. Хүн бүрийн мэдээллийг хянаж баталгаажуулан ажил эрхлэлтээс эхлэн бусад үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргах юм. Энэ нь 2020 оны хүн ам, орон сууцны тооллогыг явуулахад суурь нөхцөл болно.Завсрын тооллогын нэгдсэн дүн оны эцэст гарна" хэмээн хэллээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд