АСЕАН-ы удирдагчид бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-14 09:44:12

СИНГАПУР. /NHK/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы удирдагчдын дээд хэмжээний 33-р уулзалтаар арван гишүүн орны төр засгийн тэргүүн нар бүс нутгийнхаа хөгжлийн талаар хэлэлцжээ.


АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид мягмар гарагт бүс нутгийн аюулгүй байдал болон худалдааны талаар өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн байна.


Хурал даргалагч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч “NHK” телевизэд ирсэн мэдээллээс үзэхэд, тэд Япон-АНУ тэргүүтэй Индо-Номхон далайн санаачилга болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон ажээ. 

Холбоотой мэдээ