АНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 10:57:45
twitter.com/Nyamkanmk

ХЬЮСТОН. /Xinhua/. АНУ-ын түүний нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 8.79 сая баррельд хүрч, нэмэгдлээ гэж тус улсын Газрын тосны хүрээлэн мэдэгдлээ.


Өмнөх буюу 11 дүгээр сарын 2-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд АНУ-ын түүхий нефтийн нөөц 7.86 сая баррель байсан гэж тус байгууллага тайландаа дурдсан байна.


Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ олборлолтоо хязгаарлах төлөвтэй байгаатай холбоотойгоор АНУ-ын түүхий нефтийн үнэ өчигдөр 1.01 хувиар өсчээ.


“The West Texas Intermediate” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ Нью-Йоркийн хөрөнгийн биржид 0.56 ам.доллароор өсч, 56.25 ам.долларт хүрсэн бол “Brent” маркийн түүхий нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ Лондоны хөрөнгийн биржид 0.65 ам.доллароор өсч, 66.12 долларт хүрсэн байна.

Холбоотой мэдээ