"Лалын улс" бүлэглэлийн 20 гишүүнийг устгажээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 11:09:54
twitter.com/Nyamkanmk

ДАМАСК. /Xinhua/. АНУ тэргүүтэй эвсэл Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлтэд агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн 20 гишүүнийг устгасан гэж ажиглалтын байгууллага мэдэгдлээ.


“АНУ тэргүүтэй эвсэл Сирийн зүүн нутгийн Дейр аль-Зур муж дахь “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлтэд 24 цагийн турш агаараас цохилт өглөө. Энэ ажиллагааны үр дүнд наад зах нь 20 босогчийг устгасан” гэж мэдэгдэлд дурджээ.


Үүний зэрэгцээ АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Ардчилсан хүчний цэргүүд Евфрат мөрний зүүн хэсэгт орших “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлт рүү хоёр дахь давшилтаа хийхээр зэхэж байгааг ажиглалтын байгууллага мэдэгдсэн байна.


Сирийн Ардчилсан хүчний цэргүүдийн давшилт эхлэх гэж байгаатай холбогдуулан АНУ тэргүүтэй эвсэл агаарын цохилтоо эрчимжүүлж байна. Агаарын цохилт эрчимжих үеэр энгийн иргэд амиа алдах нь нэмэгддэг боловч энэ долоо хоногт 10 энгийн иргэн агаарын цохилтод өртөж амиа алджээ. Энэ нь урьд өмнөхийг бодвол харьцангуй бага тоо юм гэж ажиглагч байгууллага үзэж байна.

Холбоотой мэдээ