Мишель Барнер: Хэлэлцээрийн төсөл бол Их Британийн асуудлыг цэгцлэх "чухал алхам"

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 11:55:45
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн ЕХ-ноос гарах тухай яриа хэлэлцээнд тус холбоог төлөөлөн оролцож байгаа Мишель Барнер энэ асуудлыг цэгцлэх эцсийн хэлэлцээрийг байгуулахад чиглэсэн "шийдвэрлэх" дэвшил гарлаа гэж мэдэгджээ.


Өчигдөр олон нийтэд дэлгэсэн 585 хуудас бүхий хэлэлцээрийн төсөл нь Их Британитай хийж буй хэлэлцээг эцэслэн дүгнэхэд чиглэсэн чухал алхам болсон гэж тэрбээр хэлсэн байна.


Харин Их Британийн Ерөнхий Тереза Мэй өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зохион байгуулж, уг төслийг батлах дэмжлэгийг сайд нараасаа авч чаджээ.


Гэвч Тереза Мэй болон Мишель Барнер нар уг төслийг чухал дэвшил гэж үзэж байгаа хэдий ч ЕХ-ны гишүүн 27 орны удирдлагууд уг төслийг батлах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Үүнээс гадна Тереза Мэй сайд нарынхаа дэмжлэгийг авсан хэдий ч Их Британийн парламент ямар шийдвэр гаргах нь мөн л тодорхой буй байна.

Холбоотой мэдээ