“Алтай” нисэх буудал шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой болжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-11-16 22:55:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэний нисэхийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудалд зурваст гэрэл дохиоллын систем суурилуулж, шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой боллоо.

Алтай нисэх буудлын тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэж олон улсын болон орон нутгийн нислэгт 24 цагийн турш үйлчилж, зорчигч, үйлчлүүлэгчдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй хүргэх боломжтой болж байгаа ажээ.

Шөнийн нислэг хүлээн авах туршилтын нислэгийг энэ сарын 18, 19-нд гэрэл дохиоллын систем болон агаарын хөлөгт орон зайн, чиглэлийн мэдээлэл дамжуулдаг DVOR/DME станц шалгах нислэг үйлдэх  гэнэ. Нислэгийг тус аймгийн төв дээгүүр олон давтамжтай эргэлдэж, хөөрч буух дадлага хийх тул иргэдийг тайван байхыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын захиргаанаас анхааруулав.

Холбоотой мэдээ