Д.Трамп, Ким Жөн Ун нарын шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгджээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 12:22:18

ПОРТ-МОРСБИ. /РИА Новости/АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын шинэ дээд хэмжээний уулзалтад манай улс бэлтгэсээр байгаа гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Умард Солонгос улс урт хугацаанд боловсруулсан орчин үеийн шинэ зэвсэг туршсан тухай тус улсын Төв телевиз өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Хожим нь АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдэхдээ, Умард Солонгос улс шинэ дэвшилтэт технологийн зэвсэг туршсан хэдий ч амлалтаа биелүүлнэ гэж АНУ итгэж байгаа гэсэн юм. 

Холбоотой мэдээ