Отрын бүс нутагт 527 өрхийн 467039 мал өвөлжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-11-17 19:54:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан.  2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

“Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-д заасны дагуу аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх малын төрөл, тоог тухайн отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл өнгөрсөн сард хуралдсан.


Зөвлөлийн хурлаар есөн отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 672 438 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн.  11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Завхан, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Увс, Говьсүмбэр, Ховд, Төв аймгийн отрын бүс нутагт 527 өрхийн 467039 мал өвөлжиж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ