УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-19 08:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриаг нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Нотариатын тухай,  Шуудангийн тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох юм.

Холбоотой мэдээ