БНХАУ хаягдал материалын импортод хориг тавина

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 14:27:07
twitter.com/Nyamkanmk

ШАНХАЙ. /Reuters/. БНХАУ бохирдолтой тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд хатуу хог хаягдлын импортыг хориглох арга хэмжээ авахаар болжээ.


Тоног төхөөрөмж, усан онгоц, автомашины сэлбэг, титан, мод, зэвэрдэггүй ган зэрэг 32 төрлийн хатуу хог хаягдлыг 12 дугаар сарын 31-нээс эхлэн БНХАУ руу импортлохыг хоригложээ.


БНХАУ өнгөрсөн нэг жилийн хугацаанд бохирдолтой тэмцэж, хууль бус наймаачдыг устгах арга хэмжээ авсантай холбоотойгоор тус улсын хог хаягдлын импорт энэ онд буурсан байна. Мөн энэ оны эхээр хаягдал төмөр, цаас, хуванцар материалын импортод хориг тавьжээ.


БНХАУ нь хог хаягдал, бохирдолтой тэмцэх зорилтынхоо хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хог хаягдлын импортод цуврал арга хэмжээ аваад байгаа билээ. Өнгөрсөн онд гэхэд 66 төрлийн хаягдал материалын импортод хориг тавьсан байна.

Холбоотой мэдээ