АНУ-ын хилийн албан хаагчдыг хамгаалах тушаалыг цэргүүдэд өгч магадгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 12:05:45
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /CNN/. Хилийн хамгаалалтын албан хаагчид болон цагаачид хооронд мөргөлдөөн гарвал албан хаагчдыг хамгаалах эрхийг цэргүүдэд өгөх зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталж магадгүй байна гэж албаны эх сурвалж мэдээлжээ.


Хилийн хамгаалалтын албан хаагчид халдлагад өртвөл цэргүүд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, Мексиктэй хил залгаа АНУ-ын хил рүү 5800-5900 цэрэг илгээсэн байна.


Хилийн хамгаалалтын албан хаагчдыг хамгаалах эрхийг цэргүүдэд өгөх зарлигийг удахгүй танилцуулж магадгүй бөгөөд энэ нь зөвхөн АНУ-ын албан хаагчдыг хамгаалах зорилготой байх болно гэж албаны хүмүүс хэлжээ.


АНУ-ын хилийг хууль бусаар нэвтрэх зорилго агуулж буй хувь хүн, бүлэг хүмүүсийн талаархи мэдээллийг Мексикийн Засгийн газрын төлөөлөгч гэх мэт олон эх сурвалжаас цуглуулж эхэлсэн гэж  АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны албаны хүн мэдэгдээд, АНУ-ын хилийн албан хаагчдыг хамгаалахын тулд цэргүүд шаардлагатай арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.

Холбоотой мэдээ