Турк Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн бодит үнэнийг тогтоохыг дахин уриаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 12:21:07
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /Anadolu/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөх захиалгыг яг хэн өгсөн болохыг тогтоохыг уриаллаа. 


Мевлют Чавушоглу өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтон хотноо уулзсан байна.


Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллийг АНУ-д өгч, уг хэргийн бодит үнэнийг ил болгохыг уриалсан гэж Мевлют Чавушоглу  уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.


Мөн тэрбээр, уг хэргийн талаар Саудын Арабтай хамтран ажиллах явдал сул байгаад Турк сэтгэл хангалуун бус байна гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ