Өнөөдрийн арилжаагаар "TOP 20" индекс 0.16 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-27 19:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 231,294,729.00 төгрөгийн үнийн дүн бүхий 2,502,337 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсчээ.

Харин 11  компанийн хувьцааны ханш буурсан байна. Тодруулбал "Алтайн Зам" ХК-ийн AZH хувьцаа 14.86 хувиар,  "Жинст Увс" ХК-ийн JIV хувьцаа 14.69 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 14.98 хувиар, "Монинжбар" ХК-ийн MIB 9.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 0.16 хувиар буурч 19561.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,292,262,370,449.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ