Н.Номтойбаяр: Улсын Ерөнхий прокурор нэр бүхий 6 сайдыг шалгаж байгааг үгүйсгэсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-28 17:04:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн (ЖДҮХС)-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани хөнгөлөлттэй зээл авсан хэргийн шалгалтын явцын талаар Нийслэлийн ерөнхий прокурорын мэдээллийг сонсох байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “ЖДҮХС-гаас Засгийн газрын нэр бүхий 6 гишүүн зээл авсан нь үнэн эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүд Улсын Ерөнхий прокурорт албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийн  хариуд 2018 онд 222 аж ахуйн нэгжид 96 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсаныг шалгаж байгааг дурьдсан байна. Мөн зээл олгох явцад төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагааны нууцыг хадгалах үүднээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Ерөнхий прокурор нэр бүхий 6 сайдыг шалгаж байгааг үгүйсгэсэнгүй” хэмээв.

Холбоотой мэдээ