Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2018-11-29 09:44:38
https://www.facebook.com/chadraabal

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол төрийн чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан барьсан "Чойжин ламын сүм" 1904 оноос эхэлж 1908 онд баригдаж дуусчээ. Монгол түмний түүх соёл, шашин, соёл урлагийн давтагдашгүй урлагийн бүтээлийн нэг болох Чойжин ламын сүм нь 1938 оноос эхлэн эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор ашиглаж ирсэнээр музей болж өргөжижээ. Өнөөдөр энэ өдрүүдэд Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жил, музейн болж ажиллаж эхэлсэний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэж байна.

Гэрэл зургийг Б.Чадраабал