Монголын хөлбөмбөгийн холбоо "AFC Awards-2018"-ын шагнал хүртжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-29 08:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Оман улсын Мускат хотноо Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах "AFC Awards-2018" болж Монголын хөлбөмбөгийн холбоонд энэ оны  "Aspiring association of the year" хэмээх шагнал гардуулав.

МХБХ-ны үйл ажиллагаа, идэвх зүтгэл, удаан хугацааны ажлаа үнэлүүлж энэхүү "Aspiring association of the year" буюу оны шилдэг амжилт нь ахиж яваа холбооны шагналыг хүртээжээ. 

Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны тус хүндтэй шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардуулан баяр хүргэж, Монголын хөлбөмбөгчдөд амжилт хүслээ.  

Холбоотой мэдээ