170 гаруй хүүхдийн шүдийг үнэгүй эмчиллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-11-30 10:36:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар, “Бадрал сан” төрийн бус байгууллагатай хамтран Булган, Орхон, Бугат сумын хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог зохион байгууллаа.

            Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоогоор хөгжлийн бэрхшээлтэй болон сургууль, цэцэрлэгийн насны нийт 171 хүүхдүүдийг шүдний үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийж амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 Эмч нарын томилолт, унааны зардал, Булган суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тээвэрлэх шатахууны зардлыг Эрүүл мэндийн дэмжих сангаас санхүүжүүлжээ.

            - Эмч нарын баг насанд хүрсэн 10 хүнд үнэ төлбөргүйгээр шүдний эмчилгээ хийсэн. Мөн үйлчлүүлсэн хүүхэд багачуудад шүдээ угаах, арчлах талаар Эрүү нүүрний гажиг заслын эмч Б.Гэрэлмаа зөвлөгөө өгсөн гэж аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Гүндэгмаа ярилаа.

Холбоотой мэдээ