Япон улстай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-06 11:18:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг гадаад харилцаагаа өргөтгөж, Япон улстай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар тус улстай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсон тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн У.Нарантуяа өглөө.  

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар холбогдох хүмүүсийн хамтаар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдтай албан ёсны уулзалт хийж, тус улсын аль нэг мужтай найрсаг харьцаа, хамтын ажиллагаа тогтоох, ЭСЯ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2019 онд “Өвсний үндэс” хөтөлбөрөөс санхүүжүүлэх төслийн цар хүрээг өргөтгөх, төсөл хэрэгжүүлэгчийн тоог хэрхэн нэмэгдүүлэх болон бусад асуудлыг талаар харилцан санал солилцжээ.

Уулзалын үр дүнд Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэг, Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын зардлыг санхүүжүүлэхээр болсон байна. Их засвар ирэх онд хийгдэнэ. 

Холбоотой мэдээ