Малчид НҮБ-ын дэмжлэг хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:04:19

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тус аймгийн найман сумын 320 орчим малчин өрхөд хаврыг өнтэй давахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Баянжаргалан, Сэргэлэн, Аргалант, Эрдэнэсант, Цээл, Баянцогт, Алтанбулаг, Баянхангай сумын тус бүр 40 өрхөд 10 боодол өвс, таван шуудай хивэг, төлийн сүү орлогч болон малын эмийн сан олгох юм.

ХХААГ-ын дарга Л.Даваасүрэнгийн хэлснээр эдгээрийг ирэх долоо хоногт малчны хотонд хүргэх аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

Холбоотой мэдээ