Олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдрөөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 08:57:56

Олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдөр тохиолдуулан Ховд аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс Жаргалант сумын ЕБС-ийн дунд сургуулийн 9-10 дугаар ангийн сэтгүүлч мэргэжил сонирхож байгаа хүүхдүүдтэй уулзалт хийлээ.

Хүүхдүүдтэй хийсэн уулзалтад Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины эрхлэгч А.Бямбасүрэн, Ховд телевизийн сэтгүүлч С.Жавзандулам, Гэр бүлийн 104.5 радиогийн хөтлөгч найруулагч Б.Оюунсувд нар оролцлоо.

Хүүхдүүд ихэвчлэн сэтгүүлч мэргэжлийн юу нь хамгийн гоё, юу нь хамгийн бэрхшээлтэй вэ, энэ мэргэжлийг сонгоход бид ямар хичээлд илүү сайн байх ёстой вэ, та бүхэнд тохиолдож байсан хөгжилтэй, бахархалтай явдлаасаа ярьж өгөхийг тэд хүсэж байв.

Дээрх хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлч болохыг хүсч мөрөөдөж яваа хүүхдүүдэд сонин, телевиз, радиогийн онцлогийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлж орон нутгийн нөхцөлд сэтгүүлчид  ажиллахад тохиолддог хөгжилтэй, бэрхшээлтэй, сонирхолтой дурсамжуудаа хуваалцлаа.

Хүүхдүүд энэ өдөр орон нутгийн телевиз, сонин, радиогийн ажиллах орчин нөхцөл, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл явцтай танилцаж, өөрсдөө мэдээ, ярилцлага хий хийхэд сэтгүүлчид тусаллаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ