ШУА-ийн гишүүнд нэр дэвшигч эрдэмтэд бүтээлээ танилцуулж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-12-10 17:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан салбарын бага чуулган, бүтцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлээр өнөөдөр үзэсгэлэн нээв.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр нэр дэвшигчид өөрсдийн ном бүтээл, эмхэтгэл зэргийг бүрэн эхээр нь дэлгэн үзүүлж буй бөгөөд тус үзэсгэлэнг академчид үзэж сонирхов.

Үзэсгэлэнг зорьж ирснээр та бүхэн нэр дэвшигч эрдэмтэнтэй биечлэн уулзаж тухайн эрдэмтэн Монголын болоод дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулсан талаар танин мэдэх боломжтой.

Энэ удаад Нийгмийн ухааны салбараас 3, Физик, математик, химийн салбараас 2, Геологи, газарзүйн салбараас 1, Биологийн салбараас 1, Техник, технологийн салбараас  2, Анагаах ухааны салбараас 3, Хөдөө аж ахуйн салбараас 2 эрдэмтэн нэр дэвшиж байна. Үзэсгэлэн  ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт 10-17 цагийн хооронд 2 өдөр үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй. 

Холбоотой мэдээ