Францчуудын дийлэнх нь жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-11 12:23:55

ПАРИС. /РИА Новости/. Францчуудын дийлэнх нь хэдэн долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны хариуд санал болгосон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хямралын эсрэг авах арга хэмжээнүүдийг амжилттай хариулт болсон гэж үзэж байна. Энэ тухай “OpinionWay” компанийн санал асуулгын дүн харуулжээ.


Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн даваа гарагийн орой ард түмэндээ хандан жагсаал, цуглаан дагуулсан нийгэм, эдийн засгийн хямралыг зохицуулахад чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухайгаа мэдэгдэхийн сацуу эдийн засгийн онц байдал зарласан юм.


Үүнтэй холбоотойгоор “OpinionWay” компани Э.Макроныг үг хэлсний дараа 991 хүнээс санал асуулга авсан байна. Санал асуулгыыг “LCI” телевизийн хүсэлтээр явуулжээ.

Э.Макроны ард түмэндээ хандаж хэлсэн үгийг санал асуулгад оролцогчдын тал хувь нь итгэл үнэмшил төрүүлэхээргүй гэж үзсэн бол 49 хувь нь түүний хэлсэн үгийг эерэгээр үнэлжээ.


Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын дийлэнх нь буюу 60-70 хувь нь Э.Макроны жагсаал цуглаанд оролцогчдод өгсөн хариултыг нийцтэй гэж үзэж байгаа аж. Францын ерөнхийлөгчийг үг хэлсний дараа “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааныг зогсоохыг санал асуулгад оролцогчдын тал гаруй хувь буюу 54 хувь нь дэмжсэн бол 45 хувь нь үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Түүнчлэн оролцогчдын 66 хувь нь “шар хантаазатнууд”-ыг дэмжиж байгаа бол 34 хувь нь дэмжихгүй байгаа аж.  

Холбоотой мэдээ