Бразилын сүмд зэвсэглэсэн этгээд 5 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-12 11:26:19

БРАЗИЛИА. /Xinhua/. Мягмар гарагт Бразилын Сан Пауло мужийн хоёр дахь том хот болох Кампинас хотын сүмд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас таван хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан байна. 49 настай гэмт этгээд цагдаагийн ажилтнуудыг хэргийн газарт ирэхээс өмнө амиа егүүтгэжээ.


"Компьютерын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг байсан гэмт этгээд сүмд орж ирсний дараа 20 орчим удаа гал нээсэн" гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.


Бразилд галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэрэг удаа дараа гардаг боловч дээрхтэй ижил олон хүний аминд хүрсэн хэрэг маш цөөн бүртгэгдэж байжээ. Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хэргийн шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ