Хорин мянга гаруй хүн ажилд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-12 19:34:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статитикийн мэдээллээр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо энэ оны 11-р сарын эцэст 35.3 мянга болжээ. Үүний 68.6 хувь нь буюу 24.2 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 31.4 хувь буюу 11.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 11-р сарын эцэст 24.2 мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс 77 хүнээр өсч, өмнөх сарынхаас 3.1 мянган хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.9 хувь буюу 12.8 мянга нь эмэгтэйчүүд, 57.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Аймаг, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 11 сард ажилгүй 81.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.3 мянган иргэн ажилд зуучлагдаж орж, 61.6 мянган иргэн ажил идэвхитэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. 

Холбоотой мэдээ