Мэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-13 15:41:30

ОТТАВА. /ТАСС/. Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоугийн ирээдүйг улс төр бус шүүх тодорхойлно хэмээн Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгджээ.  


“Шилжүүлэн өгөх тухай Канад, АНУ хоорондын гэрээний дагуу Мэн Ваньжоуг баривчлан саатуулсан бөгөөд энэ хэрэгт ямар ч улс төрийн оролцоо байхгүй. Нөхцөл байдлын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой ярилцсан. Мөн бид Мэн Ваньжоутай холбоотой асуудлаар Хятадын талтай байнгын харилцаа холбоотой ажиллаж байгаа” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.  


Үндэсний ашиг сонирхол хийгээд Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулахад тустай байвал "Huawei" компанийн санхүү хариуцсан захиралтай холбоотой АНУ-ын Хууль зүйн яамны хэрэгт хөндлөнгөөс оролцож магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трамп өмнө нь мэдэгджээ. 

Холбоотой мэдээ