“Сайхан сэтгэл-Бат-Орших” сан сумын эрүүл мэндийн төвийг тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-17 14:47:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төвийн хуучин байрыг “Сайхан сэтгэл-Бат-Орших” сан 240,0 сая төгрөгөөр засварлан тохижуулж өнөөдөр нээлт хийлээ.

- Эмнэлгийн барилгыг сайхан тохижуулах юмсан гэсэн ээжийнхээ хүслийг гүйцээж энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж “Сайхан сэтгэл-Бат орших” сангийн тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших нээлтийн ёслол дээр хэллээ. 

Уламжлалт анагаах ухааны хэсэг, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, амбулаторийн үйлчилгээг шинээр тохижуулсан байранд үзүүлэх юм байна. 

-Физик эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгчийн 8 ортой байх боломжтой тохилог байранд нийгмийн эрүүл эндийн арга зүйч, багийн эмч байрлана. Иргэдийг өвчлөхөөс өмнө сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийнэ. Эрүүл мэндийн үйлчилгээг стандартын дагуу иргэдэд жигд хүртээмжтэй хүргэнэ гэж сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.Дулам ярилаа.

Холбоотой мэдээ