МАН Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-12-17 20:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа.

Хуралдаанд нийт  29 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцсон байна. Хуралдаанаар МАН-ын Бага хурлыг товлох тогтоох асуудлыг хэлэлцэж, энэ 12-р сарын 19-нд Бага хурлаа хуралдуулахаар товложээ. 

МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Бага хурлыг хуралдуулж, нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Тиймээс улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулан Бага хурлаа яаравчлуулахаар болжээ. 

 

Холбоотой мэдээ