Мисс Б.Мөнхчимэг “Miss Tourism World 2019 Intercontinental Final”-д оролцохоор Шанхайг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-20 12:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   “Miss Tourism World 2019 Intercontinental Final” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Б. Мөнхчимэг оролцох эзнээр тодорсон юм. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод энэ оны 12- дугаар сарын 19-нээс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны  хооронд болох тэмцээнд оролцохоор өчигдөр  Шанхай хотыг зорив. Б.Мөнхчимэг нь "Андра" агентлагийн загвар өмсөгч бөгөөд “Шинэ монгол коосэн”- сургуульд суралцдаг, япон хэлтэй,  хөгжим тоглох, бүжиглэх авьяастай. Тэрбээр өнгөрөгч 6 дугаар сард “Мисс Монголиа” холбооноос зохион байгуулсан Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр тодорсон.  Өнгөрсөн сард Япон Улсад болсон “Miss International- 2018”, 11 дүгээр сард болсон "Гоёл-2018"-д амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн байна. Энэ бүх амжилтаараа Шанхайд болох олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Холбоотой мэдээ