“Холын цагаан манан” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” уран сайхны кино 2026 оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно.
Тус уран бүтээлийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээж, “Шар гэгээ” уран сайхны киноны баг, уран бүтээлчид ажиллажээ.
Төрийн шагналт, МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны киноны найруулагчаар Б.Батдэлгэр ажиллаж, нээлтээ хийсэн даруйдаа үзэгчийн таашаалд нийцэж, тус дэлгэцийн бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шилдгээр шалгарч, "Хангарьд" цомын эзнээр шалгарч байв.
Мөн “Мөнгөн мод” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртсэн. Түүнчлэн Австралийн Перт хотноо зохион байгуулсан олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагналыг хүртэж байв.

Улаанбаатар