Өсвөрийн 1200 гаруй жүдочид ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-20 12:59:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо академийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.


Тэмцээн 12 дугаар сарын 19-22-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах бөгөөд хот, хөдөөгийн 49 байгууллагын 1200 гаруй өсвөрийн жүдочид ур чадвараа сорьж байна. Өсвөрийн жүдочид Бага нас:   эрэгтэй -9, эмэгтэй-6 холимог-5 Дунд нас:  эрэгтэй-9, эмэгтэй-7, холимог-5 Ахлах нас: эрэгтэй-8, эмэгтэй -7, холимог-5 гэсэн жингийн ангиллаар өрсөлдөж байна.


“Жүдо академи” нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 онд байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнийг долоо  дахь жилдээ зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ