Наплес хотоос галт уулын нурманд дарагдсан морьдын үлдэгдлийг олжээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2018-12-27 10:30:59

РОМ. /NHK/. Эртний Ромын Помпеи хот буюу одоогийн Италийн Наплес хотоос гурван морины үлдэгдлийг археологичид олж илрүүлжээ. Помпеи хот нь 2000 орчим жилийн өмнө “Везувий” галт уулын дэлбэрэлтээс болж сүйрсэн юм.


Морьдын нэг нь хазаартай, бор арьсан эмээлтэй байснаас харвал морины эзэн галт уулын дэлбэрэлтээс зугтахаар бэлтгэж байсан бололтой гэж археологичид таамаглажээ. Үүний зэрэгцээ уг морины эзэн нь генерал эсвэл армийн өндөр албан тушаалтан байсан байж магадгүй гэж тэд үзсэн байна.


Мэргэжилтнүүд цаашид галт уулын дэлбэрэлтийн үеэр болсон үйл явдлын талаархи баримт нотолгоог илрүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ