Томуугаар өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 насны хүүхэд эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-26 15:19:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар амбулаторийн 62.489 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ.


Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна. 

Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. 
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ