ОРХОН: Нэг дор 300 хүнд үйлчлэх “Номын өргөө” нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-25 14:16:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/ Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг дөрвөн давхар “Номын өргөө”-тэй боллоо.


Тус өргөө нэг дор 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын дөрвөн танхимтай, багаар ажиллах болон ганцаараа ажиллах өрөөнүүдтэй юм.


Орхон аймгийн “Номын төв”-ийг 1976 онд байгуулсан. Хүн ам өсөхийн хэрээр Номын төвийн ачаалал нэмэгдэж үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон тул орон нутгийн удирдлагууд 2020 оноос шинэ барилга барих шийдвэр гаргаж барилгын ажлыг нь эхлүүлсэн юм.


Өнөөдөр ашиглалтад орж буй “Номын өргөө”-ний гурван давхарт АНУ-ын Соёл, мэдээллийн төв нээлтээ хийж, үйл ажиллагаагаа танилцууллаа.


Орхон аймгийн 106 мянган хүн амын 46.7 хувийг 19 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн уншлага, цахим, урлан, сургалт, программ, цахим тоглоомын өрөөнүүдтэй юм.

 


 

          

Холбоотой мэдээ