Гуравдугаар эмнэлэг бөөр хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-10 16:32:07

Өнөөдөр тохиож буй “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг энэ жил “Бөөрний өвчин ба хүүхэд: Бөөрний өвчнөөс эрт сэргийлье” уриан дор тэмдэглэж байна.

Эл өдрийг тохиолдуулан П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Геомидиализ эмчилгээний тасгийн эмч, сувилагчид нийт 50 эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөн, үзлэг хийлээ.

Тус тасгийн эрхлэгч, их эмч Д.Мөнхзул хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд удамшлын, төрөлхийн болон олдмол бөөрний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Бөөрний өвчний шалтгаан болж буй шүд хорхойтох болон гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг эмгэгийг эрт үед нь оношилж эмчилвэл бөөрний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулж болно. Бөөр шээсний замын өвчнөөр өвдөхгүй байхын тулд хүүхдийг бага наснаас нь зөв зохистой хооллох, эрүүл ахуйн дадал заншлыг хэвшүүлэх, гэр орон болон сургууль орчны таатай нөхцлийг бүрдүүлэхэд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр иргэдэд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гол хүчин зүйл болох  гар, шүд угаах аргачлал заан, зөвлөмж тараасан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ