Ч.Батдэлгэр:Энхийг сахиулах ажиллагаа олон талын ашигтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 09:13:29

Афганистан улсад хоёр удаа явж, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Архангай аймгийн Цэргийн штабын офицер дэд хурандаа Ч.Батдэлгэртэй ярилцлаа.

-Өөрөө аймгийн цэргийн бүртгэл хариуцдаг. Жил болгон цэргийн тоо бүртгэл болох юм. Энэ нь ямар ач холбогдолтой юм вэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Цэргийн тоо бүртгэл 2014 оноос шинэчлэсэн хэлбэрээр явуулж байгаа. Архангай аймгийн хувьд, Монгол улсын төв цэгт, өөрөөр хэлбэл 20 аймгийн төв хэсэгт оршдог. Цэргийн анги байхгүйгээрээ онцлог. Хоёр том гүрэнтэй хил залгаа оршдог Монгол улсын хувьд Гадаад дотоодын ямар нэгэн асуудал тохиолдоход эрчүүдийг орон нутагт бэлэн байлгах үүрэгтэй. Тийм учраас жил болгон тоо бүртгэлийг явуулж байгаа. УИХ Засгийн газар болон БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргасан хууль дүрэм, чиг үүрэг, бодлого шинэчлэлтийн дагуу ажиллаж байна.   

-Архангай аймаг дайчин уламжлалтай нутаг....

-Тийм шүү. Архангай аймаг бол ахмад дайчид олонтой. Халх голын, Баруун хилийн тулаанд олон ахмад дайчид оролцсон. Тэднийг 2008 оноос хойш Монгол улсын Засгийн газраас шагнаж урамшуулж ирсэн. Өнөөдөр манай аймагт 8 ахмад дайчин байна. Тэднээс баруун хилийн тулалдаанд оролцсон 2 хүн, Халын голын дайнд явсан 7 хүн бий. Эрдэнэмандал суманд 97 настай Цэдэн гэж хүн бий. Эрдэнэбулган, Хангай, Ихтамир сум тус бүрт 1, Хашаатад 2 өндөр настай дайчин энх тунх амьдарч байгаа. Ахмад дайчид минь их түүхэн гавьяа байгуулсан улс.

-Улсын болон цэргийн нууцад хамаарахгүй бол цэргийн боловсон хүчнийг бэлтгэх талаар яриач?

-Би 2013 онд Архангай аймагт ирсэн Эрдэнэмандал сумын уугуул иргэн. 1990 онд Цэргийн сургуульд Архангай аймгаас 7 хүн явснаас өнөөдрийн байдлаар, 2 нь армид алба хааж байна. Бусад нь алба хааж байгаад халагдсан. Цэргийн нэгдсэн сургууль 1994 оноос Батлан хамгаалахын их сургууль болсон. 2013 оноос жил болгон манай аймагт 40 гаруй хүн Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгч бүртгүүлдэг. Үүнээс 16 хүнийг шалгаруулж авдаг. Бас эмэгтэй хүүхэд ч ордог. Жишээлбэл, 2015 онд 2 эмэгтэй хүүхэд БХИС-ийн Хөгжим бүжгийн ангид элсэн орсон. Манай аймагт цэргийн сургууль болон цэргийн анги байдаггүйгээс цэргийн мэргэжлийн ажлын байр бага байдаг.

-Батлан хамгаалахын их сургуульд ороход, аймаг болгоноос хичнээн хүүхэд элсүүлнэ гэсэн тоо хязгаар байдаг уу?

-Боловсрол соёлын газраас манайд хуваарилалт нь ирдэг. Бид шалгалтын дүнгээр нь хүүхдийг сонгон шалгаруулж авдаг. Зарим нь нийслэл хотод очиж  шалгалтанд ороод тэнцдэггүй.

-Зөвхөн монголын сургуульд суралцахаас гадна цэргийн чиглэлээр гадаад дотоодод суралцаж болдоггүй юм уу?

-Заавал Батлан хамгаалахын сургуульд суралцаж байж, дараа дараагийн сургуульд суралцах шаардлагатай байдаг. Дараа дараагийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд цааш суралцах боломжтой.

-ХХ зууны монголын арми,  ХХI зууны монголын зэвсэгт хүчний ялгаа?

-ХХ зууны сүүлчээс эхлэн Монгол Улс олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамрагдаж цэрэг илгээж байгаа. Уг ажиллагаагаар Монгол Улсын нэр хүнд дэлхийн давцанд өндөрт танигдаж байна.

Монгол Улс нь ази тивийн төвд оршдог. Байгалийн цогцолбор газруудаар бүрэн хангагдсан ус ашигт малтмал зэрэг байгалийн баялагтай. Халуун орныхон шиг усаа зөөж худалдаж уудаггүй. Манай улсын цэргийн алба хаагчид гадаад энхийг сахиулах үйл ажиллагаанд сайн оролцож байгаа. Монгол улс нь 3 сая иргэнтэй  болохоос биш, гадаадад суурьшмал маш олон монголчууд амьдардаг.

-Цэрэгт явах залуучуудын эрүүл мэнд ямар байна вэ?

-Одоо үед цэрэгт явах залуусын тоо их байх болсон. Намайг 1990 онд сургууль төгсгөж байхад цэрэгт явах сонирхолгүй, цэргийн сургууль төгссөн ч ажиллах сонирхолгүй байсан. Дотоодод оюутан цэрэг хөтөлбөр зохион байгуулж амжилттай хэрэгжиж байна. Манай аймагт 2017 онд оюутан цэрэг хөтөлбөр зохион байгуулагдана.

-Архангай аймагт барилгын цэргийн анги байгуулагдах тухай яриад байсан. Энэ асуудлын талаар товч яриач?

-Энэ талаар ярьж байгаа. Манай аймагт барилгын цэргийн анги байгуулагдсанаар ажлын байр бий болж,  өсвөр насны залуус цэргийн алба хаах болно.

-Архангай аймгаас өөр  цэргийн ангигүй аймаг бий юу?

-Цэргийн ангигүй аймаг гэж байхгүй. Хилийн цэргийн анги ихэнх аймагт байдаг. Манай аймагт одоогоор цэргийн анги байгуулагдаагүй байна.

-Цэргийн анги байгуулбал замбараагүй болж магадгүй гэж зарим хүн болгоомжилж байдаг. Энэ талаар ...?

-Тийм замбараагүйтэхгүй. Харин ч дэг журам эмх цэгц бий болно. Манай аймгийн ихэнх залуус хөдөө орон нутагт боловсролгүй ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Эдгээрийг цэрэгт татаж боловсрол хүмүүжил гээд л зэвсэгт хүчин гэж юу байдаг талаар сурталчилж таниулах нь чухал.

Архангай МСҮТ-ийн сургалтын баазыг түшиглэн харчуул залуус цэргийн албаа хаангаа энгийн мэргэжил эзэмших бүрэн боломж бүрдэнэ.

Архангай аймаг Л.Булган

 

 

Холбоотой мэдээ