ОНХС-гийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 09:16:27

Увс аймгийн Өндөрхангай суманд 2013-2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цөөнгүй ажил хийгдсэн байна.

Тухайлбал, Лувсандондов ноёны талбайг цементлэж, усан оргилуур, сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, ногоон байгууламж бий болгосон байна. Мөн сумын төвийн хогийн цэгийг түрж овоолон хог хаях цэгийн орц гарцыг тодорхой болгожээ.

Үүнээс гадна хөдөөгийн 4 багийн төв дээр тус бүрт нь өвс, тэжээл хадгалах зориулалттай модон хашаа, төмөр дээвэртэй саравч, 40 тн контейнэр бүхий өвс тэжээлийн агуулахыг байгуулсан байна. Тэрчлэн бог малын хээлтүүлэгчийг сайжруулах, Их давааны замыг засах, хөдөөгийн багуудад мал угаалгын ванн барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ