Малчин өрхийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-07 14:54:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 50 хүртэлх цөөн тооны малтай өрх 1733 байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт аж.

Мал цөөтэй өрх айл олон байх нь байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл, зуд турхан нүүрлэсэн үед илүү хохирол амсаж, амьжиргаагаа алдах магадлалыг ихэсгэдэг ч гэж хэлж болно.

Харин малчин болон малтай өрхийн тоо тус аймгийн хэмжээнд 7295 болж өссөн үзүүлэлттэй байна. Үүний дийлэнх хувийг 50-иас дээш 500 хүртэлх толгой малтай өрх эзэлж байгаа юм. Тодруулбал, 51-200 толгой малтай өрх 2300 орчим, 200-500 толгой малтай өрх 1823 байна. Түүнчлэн 1-2 мянган малтай өрх 342, хоёр мянгаас дээш малтай 42 өрх бий.

Малчдыг насны хувьд авч үзвэл 35-аас дээш насныхан талаас илүү хувийг эзэлж байгаа юм. 

Холбоотой мэдээ