Булган аймгийн шилдэг есөн эмэгтэйг тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-07 21:16:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөний үеэр аймгийн шилдэг есөн эмэгтэйг шалгаруулсан байна.

Аймгийн стандарчлал хэмжил зүйн хэлтсийн дарга Ц.Бүрэнтуяа “Шилдэг манлайлагч”, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам “Төрийн шилдэг түшээ”, Булган сумын “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Ууганболор “Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй”, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Х.Мөнхзул “Боловсролын салбарын шилдэг эмэгтэй”, аймгийн сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа “Хууль, хяналтын байгуулагын шилдэг эмэгтэй”, Дашинчилэн сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Д.Цээсүрэн “Шилдэг санхүүч эмэгтэй”, аймгийн төв номын сангийн дарга Ч.Баярмаа “Соёл, урлагийн салбарын шилдэг эмэгтэй”, Хангал сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Бямбасүрэн “Нийгмийн хамгааллын салбарын шилдэг эмэгтэй”, Орхон сумын эрүүл мэндийн төвийн асрагч Ц.Энхтуяа “Төрийн үйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар шалгарсан байна.

-Тус аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагч эмэгтэйчүүдээс энэ цаг үеийн шилдэг хүмүүсийг шалгаруулан алдаршуулж байна гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийттэй харилцах албаны дарга О.Ундрах хэллээ.

Холбоотой мэдээ