Татварын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-09 16:50:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Татварын хэлтэс нь 2018 онд улс, орон нутгийн төсөвт 14.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Тус хэлтэс 2018 онд улсын төсөвт Татварын Ерөнхий газраас хуваарилан баталсан 1.1 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт Сангийн яам, аймгийн ИТХ-аас баталсан 9.5 тэрбум төгрөг, төсвийн жилд нийт 10.6 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэйгээр ажилласан байна. Харин тухайн төсвийн жилд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын нийт орлогын гүйцэтгэлээр 14.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төсвийн орлогын тэнцлийг 4.1 тэрбум төгрөгөөр давуулан 139 хувиар ханган биелүүлжээ.
Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын мэдээгээр задалж авч үзвэл, улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийн төлөвлөгөөнөөс 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 398.9 хувь, орон нутгийн төсвийн татварын орлогоор 9.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 109.4 хувиар биелүүлсэн байна. 

Холбоотой мэдээ