Сураггүй болсон цагаач иргэдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-09 12:33:20

ЖЕНЕВ. /NHK/. 2018 онд дэлхий даяар 4500 гаруй цагаач иргэн амиа алдсан эсвэл сураггүй болсон тухай НҮБ-ын Олон улсын цагаачлалын байгууллагаас мягмар гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Сураггүй болсон цагаачдын талаархи тайлан мэдээнд тэмдэглэснээр, нийт 4592 иргэн улс орноосоо дүрвэх эсвэл бусад улс орон руу цагаачлах аяллынхаа үеэр сураггүй болсон аж. Энэхүү тоон үзүүлэлт нь 2017 онд 6000 гаруй байсан бөгөөд цагаачлах хүсэлтэй иргэдийн тоо буурах болсныг тайланд онцлон тэмдэглэжээ.


Өнгөрсөн онд сураггүй болсон иргэдийн тал хувь нь Хойд Африк болон Ойрхи Дорнодоос Газар Дундын тэнгисээр дамжин Европын орнуудад нэвтрэн цагаачлах хүсэлтэй олон арван мянган иргэдийн дунд багтаж байжээ. Мөн АНУ-Мексикийн хил дээр 393 иргэн нас барсан байна. 

Холбоотой мэдээ