Урт удаан наслахад нөлөөлөх нийгмийн хүчин зүйлсийг нэрлэжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-10 16:42:07

МОСКВА. /РИА Новости/Лондон хотын их сургуулийн хэсэг бүлэг судлаачид урт удаан наслалт, хөгшрөлтийн үйл явцад нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг тодорхойлжээ. Энэ талаархи судалгааг “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтэлсэн байна.


Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ байнга уулзах нь урт удаан наслалтад нөлөөлж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. 50 болон түүнээс дээш насны 7304 хүний амьдралд судлаачид 4 жилийн хугацаанд ажиглалт хийжээ. Ойр дотны хүмүүстэйгээ өрнүүлэх харилцаандаа илүү анхаарал хандуулдаг настай хүмүүсийн эрүүл мэндийн байдал илүү бат бөх байдгийг судалгааны дүн харуулсан байна.


Бие сайтай, эрүүл чийрэг хүмүүсийн 73 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа найз нөхөдтэйгээ уулзаж, спортоор хичээллэж, музей, театр руу явдаг байна. Идэвхтэй амьдралын хэв маягаар амьдардаг өндөр настай хүмүүс амьдралын утга учир, ач холбогдлыг мэдэрдэг байх нь тэдний эрүүл мэнд нь муудахгүй байх шалтгаан болдог бөгөөд тэд амьдралаас илүү их баяр баясгаланг олж авч чаддаг байна.  

Холбоотой мэдээ