"Цодгор хүү" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг түр хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-15 22:59:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 17-ны өдөр өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулагдахаар зарлагдсан байсан ч тодохойгүй хугацаагаар хойшиллоо.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт ихсэх хандлагатай байгаа тул сурагчдын амралтаар хүүхдүүдийг цуглуулж, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 01/24 тоот албан бичиг гарсантай уялдан ийн хойшилжээ.

Энэ сарын 07-ноос 13-ны өдрүүдэд буюу долоо хоногийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн тасагт нийт 1611 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын 66 хувь нь зөвхөн томуу томуу төст өвчний дуудлага байсан бөгөөд 60 хувь нь сургуулийн насны хүүхдийн өвчлөл, дуудлага эзэлж байсан байна. 

Холбоотой мэдээ