Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд |МОНЦАМЭ| Орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болсон байна.
Н.Лхагва
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
13 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
17 цаг