“Алтан Тариа” ХХК гарын бэлгээ гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 10:04:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Алтан Тариа ХХК-ийн Сэлэнгэ салбараас сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настан, амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн иргэддээ өөрийн үйлдвэрийн гарын бэлгээ гардууллаа.

Тус компанийн зүгээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1, 2, 5, 8-р баг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Орхон аймгийн Баян-Өндөрийн Говил, Баянцагаан багийн өндөр настан, амьдралын түвшин доогуур иргэддээ “Алтан тариа” ХХК-ийнхаа дээд гурилыг сар шинийн бэлэг болгон өгчээ. 

Холбоотой мэдээ