СЭЛЭНГЭ: Байгаль орчинд ээлтэй органик хөдөө аж ахуйг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-25 14:41:45

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жил улсын хэрэгцээт үр тарианы 45 хувь, төмсний 29 хувь, хүнсний ногооны 39 хувийг хангасан амжилтаар намрын их ажлаа өндөрлөсөн байна.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, “Атар-IV” тогтвортой хөгжлийн аяны хүрээнд Сэлэнгэ аймаг энэ жил улаанбуудай 122 мянган тонн, төмс 31 мянган тонн, хүнсний ногоо 103 мянган тонныг тус тус хураан авчээ.

 

Тус аймаг “Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх 2030”, “Ногоон хөгжлийн бодлого 2030” бодлогын баримт, “Сэлэнгэ Органик хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинжлэх ухаан, техник технологид суурилсан хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангасан байгаль орчинд ээлтэй органик хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ