Сэлэнгэ аймаг стандартын хөлбөмбөгийн талбайтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-24 22:54:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.

Ажил хэргийн энэхүү уулзалтын үр дүнд аймгийн удирдлагын баг Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах, багшдасгалжуулагчдыг бэлтгэх асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, тэмцээн уралдаанд оролцох, багийн спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж багагүй хөрөнгийг зарцуулан ажиллаж байгаа юм. Энэ сарын 23-нд болсон уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, БТСГ-ын дарга У.Батмөнх, Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо, нарийн бичиг Г.Номин нарын албаны хүмүүс оролцлоо. 

Холбоотой мэдээ